Таван Богд группын хэмжээнд дотоодод Shopify платформ дээр хэрэгжсэн анхны төсөл амжилттай хэрэгжиж, дэлгүүр албан ёсоор нээгдэв.
Shopify нь дэлхийд хамгийн өргөн хэрэглэгддэг цахим худалдааны (e-commerce) платформуудын нэг юм. Аливаа бизнес өөрийн онлайн дэлгүүрийг хурдан, найдвартай байгуулж, бараа бүтээгдэхүүнээ зарах, төлбөр хүлээн авах, захиалга, бараа материал, хүргэлтээ нэг дороос удирдах боломжийг олгодог. Дэлхийн 170 гаруй оронд сая сая бизнесийг өөрийн онлайн худалдааг хөтлөхөд дэмждэг.
Энэхүү төсөл нь Таван Богд группын хэмжээнд дотоодод Shopify платформ дээр амжилттай хэрэгжсэн анхны төсөл боллоо. Shopify нь дотоодын банк, төлбөрийн системтэй шууд холбогддоггүй сорилтыг даван туулж, Таван Богд групп нь өөрийн checkout шийдлээр QPay болон PayOn (BuyOn, LeaseOn)-г бүрэн интеграцчилж, Монголын зах зээлд Shopify-г бодит, бүрэн ажиллагаатай худалдааны суваг болгосон.
Таван Богд групп-ийн Shopify цахим худалдааны платформыг нэвтрүүлэх төслийг нэвтрүүлэлтийн баг бүрэн хариуцан гүйцэтгэж, хугацаандаа багтаан амжилттай дуусгалаа. Дотоодын төлбөрийн систем, Odoo ERP интеграц, вэбсайтын нэвтрүүлэлт болон Microsoft Clarity аналитик бүгд хэрэгжиж, дэлгүүр албан ёсоор нээгдсэн. Платформыг B2C (жижиглэн) болон B2B (байгууллагын бөөний) гэсэн хоёр төрлийн борлуулалт зэрэг хийх боломжтойгоор нэвтрүүлсэн нь төслийн чухал онцлог үр дүн юм.
Shopify-ийн шимтгэлгүй, дотоодын банкуудтай уян хатан холбогддог тусдаа checkout хуудсыг хөгжүүлж, QPay болон PayOn (BuyOn, LeaseOn) холболтыг бүрэн нэвтрүүлсэн.
Odoo ERP-тэй үлдэгдэл, захиалга, хүргэлтийн чиглэлээр хоёр чиглэлт автомат синхрончлол хийж, бодит цагийн уялдаа холбоог хангасан.
Theme суулгах, lifeon.mn домэйн холболт, SSL, бүтээгдэхүүний дата, ангилал, блог, нууцлалын бодлогыг бүрэн тохируулж дэлгүүрийг нээсэн.
Жижиглэнгийн (B2C) худалдаанаас гадна байгууллагын тусдаа портал, бөөний үнэ, нэхэмжлэхээр төлбөр хийх B2B шийдлийг хамтад нь нэвтрүүлсэн.
Хэрэглэгчид AI ашиглан бүтээгдэхүүн хайх, асуулт асуух, худалдан авалтаа хялбар гүйцэтгэх боломжтой болсон. Админ талд хэрэглэгчийн зан төлөвийг Click/Scroll Heatmap болон Session Recording-оор хянаж, бодит өгөгдөлд тулгуурлан контент, хөрвүүлэлтийг оновчлоно.
Shopify дэлгүүрт Microsoft Clarity-г нэвтрүүлснээр хэрэглэгчийн жинхэнэ зан төлөвийг бодитоор харах, AI-д суурилсан худалдан авалтын туршлагыг бий болгох боломж нээгдсэн.
Нэвтрүүлсэн Shopify платформыг Таван Богд групп-ийн борлуулалт, маркетингийн багт албан ёсоор хүлээлгэн өгч, системийн ашиглалт, удирдлагын талаар заавар зөвлөгөө өгч, дадлагажуулах сургалт явууллаа. Цаашид вэбсайтын өнгө төрх, контент, бүтээгдэхүүний мэдээлэлтэй холбоотой бүх ажлыг тухайн баг бүрэн хариуцан удирдана. Нэвтрүүлэлтийн баг шаардлагатай үед техникийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна.
Shopify нэвтрүүлэлтийн өмнө боломжгүй байсан зүйлс одоо ямар болсныг боломж тус бүрээр харьцуулав. Өмнө нь (AS-IS) → Одоо (TO-BE).
Энэхүү төсөл нь группын цахим худалдааны нэгдсэн платформ руу шилжих анхны алхам бөгөөд цаашид үе шаттайгаар өргөжин тэлэх юм.
Таван Богд группын ухаалаг төхөөрөмжийн B2C + B2B худалдааг Shopify дээр нэвтрүүлж, дотоодын төлбөрийн систем, Odoo ERP интеграц, Microsoft Clarity-тай хамт амжилттай хэрэгжүүлж дэлгүүрийг нээв.
Дараагийн шатанд эмнэлгийн цогц үйлчилгээ, эрүүл мэндийн багц болон дан шинжилгээ, эмнэлгийн цаг захиалга зэрэг medon системийн холболтыг мөн оруулна. Үүгээр Таван Богд групп-ийн бүх төрлийн борлуулалт нэг платформ дээр төвлөрч, нэгдсэн удирдлагатай болно.
Амжилттай туршигдсан загвар, шийдэлд тулгуурлан Таван Богд группын бусад охин компаниудад Shopify нэвтрүүлэлтийг үе шаттайгаар үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Таван Богд Интернэйшнл (шингэн хүнсний брэнд), Жуулчин ХХК (L'Occitane Mongolia брэнд), Улаанбаатар Гурил ХХК (Mon Beef брэнд) зэрэг охин компаниудад шат дараатайгаар нэвтрэх төлөвлөгөөтэй байна.
Ухаалаг төхөөрөмжийн B2C болон B2B худалдааны шинэ онлайн дэлгүүр Shopify дээр ажиллаж эхэллээ. Бараа үзэх, сонгох, дотоодын төлбөрөөр шууд худалдан авах боломжтой.
lifeon.mn нээх→